Могул Сервис ХХК нь 2021 онд 100% өөрийн хөрөнгөөр Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Буянт ухаа нисэх буудлын зүүн урд талд МОГУЛ ДАТА ЦЕНТР-ийг барьж ашиглалтад оруулсан. Могул дата центрийн барилга байгууламж, цахилгаан, хөргөлт, сүлжээ зэрэг тоног төхөөрөмж, бүрэлдэхүүн хэсгүүдийг Uptime Institute-с гаргадаг Tier 3 стандартын шаардлагад нийцүүлэн Schneider Electric, Bosch, Asenware, Suprema зэрэг дэлхийд алдартай брэндийн баталгаат шийдэл, төхөөрөмжүүдээр тоноглосон.
2020 оноос төсөл хэлбэрээр хэрэгжиж эхэлсэн Могул дата центр нь дижитал шилжилтийн энэ үед тасралтгүй хувьсан өөрчлөгдөж буй мэдээллийн технологийн орчинд бизнесийнхээ дата, дэд бүтцийг бэлэн байлгаж, найдвартай, тасралтгүй ажиллагаатай байлгахад нь хэрэглэгчдэдээ тусалж, үнэ цэнийг хүргэх, цаашлаад харилцагчдадаа өөрсдийн үндсэн бизнестээ анхаарах эрх чөлөөг олгох тэргүүн зорилготой.
Могул дата центрийн үйл ажиллагааг 24 цаг, 365 хоног хянаж, шаардлагатай туслалцаа үзүүлэх мэдээллийн технологийн туслалцаа үйлчилгээний олон жилийн мэдлэг туршлага бүхий мэргэшсэн инженер, техникийн баг ажилладаг.
Техникийн туслалцаа үзүүлэх баг нь хэрэглэгчийн ирүүлсэн аливаа үйлчилгээний хүсэлтэд ажлын 1 цагийн дотор хариу өгч, ажлын 24 цагийн дотор гүйцэтгэж дуусгадаг.
ЦАХИЛГААН, ЭРЧИМ ХҮЧ N+1
Өндөр хүчдэлийн болон нам тэжээлийн үүсгүүр, гэнэтийн үед ашиглах цахилгааны нэмэлт эх үүсвэрийн нөөцтэй.
ХӨРГӨЛТ СИСТЕМ N+1
Галын системтэй уялдаж ажиллах агааржуулалт хөргөлтийн автомат шийдэл бүхий ухаалаг системтэй.
ЗОРИУЛАЛТЫН СТАНДАРТ ЗОГСУУР
Бүх төрлийн сервер байршуулах боломж бүхий дэвшилтэт зогсуур.